Киевийн арми босогчдод эзлэгдсэн Донецк хотын төв рүү их буугаар галлаж, хүүхдийн цэцэрлэг, соёлын төвийн барилгуудыг сүйтгэжээ. Тийрэлтэт зэвсэг энгийн иргэний автомашиныг онож, гурван хүн амьдаараа шатан нутгийн иргэдийг цочирдуулав. “Машинд гэнэт гал дүрэлзэж, гурван зорчигч шатсан” гэж гэрчүүд ярьж байна. Мөн Залуучуудын соёлын төвийн дээвэр пуужинд оногдож, дэлбэрэхэд орон нутгийн бригад галыг унтраасан ажээ.


НҮБ-ын тооцооллоор Украинд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш 2249 хүн алагдаж, 6033 хүн шархаджээ. Мөн 190 мянган хүн Украинаас дүрвэсэн байна.
