
Сири, Иракийн гол бүс нутгуудыг эзэлж, исламын шашны харгис хууль хэрэгжүүлж буй ISIS бүлэглэлд Америкийн 300 иргэн элсэж, дайтаж байгааг тагнуулууд илрүүлжээ. Хэрэв радикал үзэлт дайчид эх орондоо эргэж ирвэл харгис үйлдэл хийнэ хэмээн Вашингтоны тал эмээх болсон байна. Сирийн иргэний дайнд оролцон тулалдаж, хүчээ авсан хэт даврагчид Ирак руу дайрах болсон юм. Зэвсэгт дайчдын нэг болох АНУ-ын иргэн, 33 настай Дуглас Маккэйн Сирид амиа алдсаныг эрх баригчид баталгаажуулав. Харгис дайчдын дотор Америкийн иргэний үнэмлэхтэй хүн ийм болон байгаад санаа зовниж буйгаа ерөнхийлөгч Барак Обама илэрхийлжээ.
