Ажил үүргээ гүйцэтгэж явсан Америкийн F-15C байлдааны онгоц өнөөдөр Виржиниад сүйрчээ. Онгоцны радио холбоо тасарсан гэж Үндэсний хамгаалалтын товчооны мэдэгдэлд дурдсан байна. Холбоо тасрахын өмнөхөн нисэгч нь онгоцонд гэнэтийн аюул учирсныг мэдэгдсэн ажээ. Ингээд орон нутгийн хууль сахиулах албаныхан онгоцны байршилд хүрч ирэхэд хар утаа суунаглан осолдсон байжээ. Гэхдээ онгоцонд юу тохиолдсоныг эцсийн байдлаар дүгнэх болоогүй гэж 104-р жигүүрийн командлагч Жэймс Киф мэдэгдлээ.


Сэтгэгдэл (1)