
Английн Борнмут хотын оршин суугчид болох Хелен, Маурис Кэй нар хуримын 80 жилийн ойгоо тэмдэглэж байна. 1934 оны наймдугаар сарын 27-нд гэрлэлтээ батлуулсан хосууд урт удаан амьдралынхаа нууцыг хайр, халамж, тэвчээртэй холбон тайлбарлав. 101 настай Хелен, 102 настай Маурис нар дөрвөн жил үерхэж байгаад Лондон хотноо гэрлэжээ. Тухайн үед Хелений ээж энэ гэрлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Хелен “Миний амьдралд шоколад, цэцэг, тансаг зүйлс байгаагүй. Гэхдээ тэр намайг хайр халамжаар дутаагаагүй” гэв. Хосууд 80 жил амьдрахдаа хувцасны бизнесийг хамтдаа эхлүүлжээ. Тэд дөрвөн хүүхэдтэй боловч нэг хүү нь нас барсан гэнэ.
Сэтгэгдэл (1)