
Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху долоон долоо хоног үргэлжилсэн Газын зурвасын зөрчил ялалтаар төгссөн гэж мэдэгджээ. “Палестины Хамас бүлэглэл бут цохигдож, шаардлагаа буцаан авсан. Израйль Хамасын ямар ч шаардлагыг хүлээж авахгүй” гэж тэрээр ярьсан байна. Харин Хамасчууд түр эвлэрэх гэрээ байгуулсанаараа өөрсдийгөө ялсанд тооцон баяраа тэмдэглэж байгаа ажээ. Талууд 50 хоногийн түр эвлэрэх гэрээг байгуулсанаар гал зогсоож эхэлсэн билээ. Харин НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн дайсагналцахаа больж, эвлэрэх гэрээг удаан хугацаагаар байгуулах хэрэгтэй гэдгийг сануулав.
50 хоногийн зөрчил 2000 гаруй хүний аминд хүрч, хүчирхийлэл газар авахад нөлөөлсөн юм. Саяхан НҮБ-ын Хүнсний хөтөлбөрөөс Газ хотын 150 мянган иргэнийг тав хоног тэжээхэд хангалттай хэмжээний хүнсний тусламжийг хүргүүлжээ. Түр эвлэрэх гэрээ байгуулсанаар олон мянган палестинчууд гэртээ харьж эхэллээ. Инженерүүд Израйлийн агаарын довтолгоонд эвдэрч сүйрсэн байгууламжийг засах болжээ.
Сэтгэгдэл (2)