
Энэтхэгийн хойд хэсэгт орших Уттар Парадеш мужид долоон настай охиныг хамаатнууд нь шатаахыг завджээ. Цагдаа нарын хэлж буйгаар охины авга ах, эгч хоёр нь Семри Гаура тосгонд аваачиж хоолойг нь боогоод амьдаар нь шатаах гэж байхад хүүхдийн уйлах чимээ сонссон тосгоны иргэд хүрч ирсэн гэнэ. Хохирогч ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд ямар учраас ийм харгис хэрэг үйлдэх болсон шалтгаан тодорхойгүй байна.
Энэтхэгийн ядуу тосгоны иргэд бага насны охидыг санхүүгийн дарамт учруулж байна хэмээн үзэж, ялгаварлан гадуурхдаг ажээ. 2012 онд Уттар Парадеш мужид бяцхан охиныг аав, ах нь шатаахыг завдсан хэрэг гарсан юм. Тэд охиныг шатаавал бусад хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалж, оюун санааг нь ариусгана гэсэн мухар сүсэгт автсан учир уг хэргийг үйлдсэн болохыг цагдаа нар нотолжээ.