
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр АНУ-ын Бостон хотын марафон гүйлтийн тэмцээний үеэр Чечень гаралтай ах дүү Царнаев нар халдлага үйлдсэн билээ. Тэдний тэсэлсэн хоёр бөмбөг дөрвөн хүний аминд хүрч, 264 хүнийг гэмтээн, 24 хүнийг тахир дутуу болгосон юм. Халдлагын дараа ах Тамерлан Царнаев цагдаа нарт буудуулан амиа алдсан бол дүү Жохар Царнаев баригдсан билээ. Тэгвэл Бостон хотын цагдаа нар гэмт этгээдүүдийн төрсөн эгч Алина Царнаевийг барьсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр гивлүүр болон хар шил зүүсэн учир хүмүүст танигдахгүй өнөөг хүрсэн хэмээн цагдаагийн ажилчид мэдэгджээ. Халдлагын дараа эгч нь сураггүй алга болсон юм. Түүнийг Бостон хотын захын хорооллоос барьжээ.
Сэтгэгдэл (1)