Пакистаны цагдаа нар ерөнхий сайд Наваз Шарифыг аллагын хэрэгт буруутган сэжиглэж байна. Өнгөрсөн зургадугаар сард Лахорын ойролцоо 14 жагсагчийг хөнөөсөн хэрэгт нийт 21 хүнийг холбогдуулан шалгаж эхэлсний дунд ерөнхий сайдын нэр байгаа ажээ. Гэхдээ ноён Шарифыг шууд баривчлан хорьж, шүүхэд дуудах боломжгүй. BBC агентлагт мэдээлсэнээр цагдаа нарт ирсэн гомдлын дагуу хавтаст хэрэг үүсгэн урьдчилсан мөрдөн байцаалт явуулж эхэлсэн гэнэ.
Энэ хооронд ерөнхий сайдыг эсэргүүцсэн жагсаал Исламабадад хоёр долоо хоногийн турш үргэлжилж байна. Шарифын өрсөлдөгч, улс төрч Имран Кан 2013 оны сонгууль будлиантай явагдсан гэж үзэн түүнийг огцруулахыг шаарджээ.