
Сирийн иргэний дайнд оролцож буй исламын шашны бүлэглэл НҮБ-ын 43 энхийг сахиулагчийг барьцаалжээ. Дөрвөн жил үргэлжилсэн Сирийн иргэний дайны дундуур энхийг сахиулагчдыг барьцаалах явдал нэг бус удаа гарсан билээ. Дамаск хотоос баруун өмнө зүгт орших Голаны өндөрлөгт Нидерланд, Фижи, Энэтхэг, Ирланд, Непаль, Филиппиний 1200 энхийг сахиулагч алба хааж байна. Энэ газрыг 1967 онд Сириэс Израйль булаан авсаны дараагаар хоёр орон дайсагналцах болжээ. Лхагва гаригт босогчид хилийн зурваст хяналтаа тогтоосон байна. Түүнчлэн ISIS бүлэглэл Сирийн хойд хэсэгт орших агаарын баазыг бүсэлсэн юм.