
НАСА 70 метр-тонн багтаамжтай аварга пуужинг 2018 он гэхэд Ангараг гариг руу илгээхээр төлөвлөж байна. Энэхүү пуужин нь бүх цаг үеийн түүхэн дэхь хамгийн том, хүчтэй зэвсэг юм. 2017 оны арванхоёрдугаар сард эхний туршилтын нислэгээ хийж, 2018 онд албан ёсны ажиллагааг нээхээр болжээ. Ингэснээр 2030 он гэхэд Ангараг гаригийг эзэмших төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нэг алхам ойртож байгаа гэнэ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх техник хэрэгслийг үйлдвэрлэсэн гэж төслийн менежер Тодд Мэй ярьжээ.