Хорь гаруй жилийн өмнө дайнаас үүдэлтэй ядуурал нүүрлэсэн Вьетнам хүн амынхаа өсөлтийг бууруулах бодлого хэрэгжүүлжээ. Вьетнамд нэг айл хоёр хүүхэдтэй байхыг шаардсанаар гэрлэсэн эмэгтэйчүүд өөрөө хүсвэл үр хөндөлтийг үнэгүй хийх болсон байна. Өнөөдөр жирэмснээс хамгаалах хэрэгслийг эмэгтэйчүүд түгээмэл хэрэглэх болсон ч Вьетнамд Азийн бусад орнуудыг бодвол үр хөндөлт хамгийн өндөр байгаа ажээ. Ханой хотын Эх барих төв эмнэлгийн гаргасан судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүдийн 40 хувь нь үр хөндүүлдэг гэнэ.
Гэрлэсэн эмэгтэйчүүдийн 78 хувь нь дааврын эм хэрэглэдэг ч хүүхэд олдвол үр хөндүүлэх замыг сонгож байгаа нь нийгмийн ядууралтай холбоотой. Нөгөө талаар Вьетнамын уламжлалт нийгэмд хүнтэй гэрлэхээс өмнө секс хийхийг ёс бус зүйл гэж үздэг нь залуу охидын үр хөндүүлэх шалтгаан болж байна.