Колумбад орон нутгийн 32 улс төрчийг хоморголон баривчилжээ. Тэдгээрийн дотор Турбо хотын захирагч, Антиокия мужийн захирагч байсан таван хүн байгаа гэнэ. Мөн залуу удирдагчид, нийгмийн зүтгэлтнүүдийг баривчилсан байна. Тэднийг ийнхүү цагдаа хорьсон нь зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой ажээ.
Цэргийн командлагчийн шаардлагаар гэрчүүдийн мэдүүлгийг цуглуулж, олныг хамруулсан мөрдлөг явуулах болсон байна. Сүүлийн жилүүдэд “El Aleman” хэмээх хуурамч нэртэй бүлэглэл аллага, хүчирхийллийг үйлдэх болсноор баруун хойд хэсэгт орших Ураба мужийн иргэд орон гэрээсээ дүрвэжээ. Энэ нь орчин үеийн Колумбын нийгэм дэхь цэрэгжсэн байдлаас үүдэлтэй сөрөг үр дагавар гэнэ.