Apple компани 2015 оны эхээр шинэ iPad танилцуулахаар төлөвлөжээ. Энэхүү аварга iPad нь 13 инч хэмжээтэй байх бол одоогийн бүтээгдэхүүн нь 9,7 инч дэлгэцтэй байдаг. Мөн үйлдлийн систем, програм хангамжийг нь шинэчлэн боловсруулсан гэнэ. Шинэ iPad таблетаас том учир одоогийн зөөврийн компьютерын хэрэглээг халах боломжтой гэж тооцжээ.

Энэ хооронд Apple ирэх есдүгээр сарын 9-нд iPhone 6 гар утсыг танилцуулахаар товлосон байна. Удаан хугацаанд хүлээгдсэн энэхүү бүтээгдэхүүний камер, дэлгэцийг өөрчлөн шинэчилсэн бөгөөд A8 процессортой, том хэмжээтэй учраас ухаалаг гар утасны зах зээлд өрсөлдөнө гэж тооцжээ.
