Японы “Sanrio” компанийн нэрт Hello Kitty баатрын 40 насны төрсөн өдрийг тэмдэглэж байна. Hello Kitty-г нүүрэндээ үстэй болохоор хүн бүр муур гэж боддог ч үнэн хэрэгтээ Лондон хотын захад амьдардаг эгдүүтэй бяцхан охины дүрээс сэдэвлэн бүтээсэн ажээ. Компанийн албан ёсны вэб сайтад нийтлэснээр муур тэжээдэг ихэр эгч дүү Мимми, Вайт нарын эгдүүтэй төрх ийм баатрыг гаргаж ирэхэд нөлөөлсөн гэнэ.





