
Ерөнхий сайд хэлэхдээ “Бид “МН370” онгоцноос ганц ч хэлтэрхий олж чадаагүй байж, эрлийн ажиллагаагаа зогсоож болохгүй. Олон гэр бүл уй гашууд автаж байна. Тиймээс Австрали улсаар ахлуулсан аврах, тусгай багийг бүрдүүлж онгоц осолдсон байх магадлалтай Энэтхэгийн далайд дахин эрлийн ажиллагааг эхлүүлэх болно. Энэ удаагийн хайх ажиллагаанд илүү олон аврагч, техникийг ашиглах болно” гэжээ.
“МН370” онгоц энэ оны гуравдугаар сарын 8-нд Малайзын нийслэл Куала Лампураас Бээжингийн чиглэлд нислэг үйлдэх замдаа сураггүй алга болсон бөгөөд онгоцыг дэлхийн 25 орны 3500 гаруй аврагч, 10 гаруй төрлийн хайлтын системээр хайсан ч олж чадаагүй юм. Онгоцтой хамт нийт 224 зорчигч болон багийн 15 гишүүн алга болсон билээ.
24tsag.mn