Өчигдөр Парис хотын захад орших дөрвөн давхар нийтийн орон сууцанд дэлбэрэлт болж барилгын тал нь нурсан аймшигт хэрэг гарсан тухай тус улсын онцгой байдлын албаныхан мэдээллээ.

Дэлбэрэлт ням гаргийн 07:00 цагийн орчимд болсон бөгөөд барилгаас 100 метрийн цаана хүртэл чичиргээ мэдрэгдэж байсан хэмээн гэрчүүд мэдээлж байна. Хэрэг явдлын шалтгааныг тогтоогоогүй боловч урьдчилсан байдлаар хий дэлбэрснээс болсон санамсаргүй осол хэмээн дүгнэж байна. Нийт 11 хүн гэмтэж бэртсэний дөрөв нь эмнэлэгт хүргэгджээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (3)