
Оскарын шагналт 24 настай жүжигчний нүцгэн зургууд өнгөрсөн ням гаргийн шөнө 4chan сайтад тавигдаж эхэлсэн юм. Тэрээр iCloud-ийн хаягтаа нүцгэн зургуудаа нууцаар хадгалсан байсан боловч өөрийн хаягаар орж чадахгүй болсны дараа хакердуулснаа мэдсэн аж. Хакерчид жүжигчин Лауренсээс гадна Скарлетт Иоханссон, Винона Райдер, Кэйт Аптон зэрэг 100 гаруй эмэгтэй алдартнуудын нүцгэн зургийг хулгайлаад байгаа юм.
2010 онд Холбооны мөрдөх товчоо 11 сарын турш хакерчдыг баривчлах ажиллагаа явуулсны эцэст жүжигчин Скарлетт Иоханссоны iPhone болон компьютерээс нүцгэн зургийг нь хулгайлсан этгээдийг баривчилж 10 жилийн ял оноож байжээ.