ДЭМБ Баруун Африкт дэгдээд буй эбола вирусын халдвараар 1900 гаруй хн амиа алдсаныг мэдээллээ. Тус байгууллагын тэргүүн Маргарет Чаны хэлсэнлэн эдгээрээс гадна халдвар авсан 3500 гаруй хүн үхлийн ирмэгт байгаа аж. ДЭМБ байгууллага пүрэв гарагт хамгийн хэрэгцээт эм тариаг шалгаж, шалгах үйл ажиллагааг хэрхэн хурдасгах тухай уулзалт зохион байгуулахаар болсон байна. Хэрвээ Гвиней, Сьерр-Леон, Либери улсуудад халдвар тархалтыг бууруулахгүй бол 20 мянган хүн уг өвчний хохирогч болох юм.
Маргарет Чан “1976, 1995 онуудад уг халдвар тархах үед ажиллаж байсан эрүүл мэндийн салбарын туршлагатай мэргэжилтнүүд ч ийм аймшигтай хэлбэрийг хараагүй” хэмээн онцолжээ.
Эбола вирусээр халдварласан хүний 40 хувь нь 21 хоногийн дотор амиа алдаж байна.
Д.Идэр



























































