
55 минутын бичлэгт Завахири Афганистаны Талибаны шинэ удирдагч Муллах Омартай үнэнч харилцаатай байх болно гэдгээ амлажээ. Гэхдээ энэ нь Исламын улс бүлэглэлд таалагдахгүй учир нь тэд зөвхөн Аль-Кайдаг дэлхийн хамгийн хүчирхэг исламын бүлэглэл болгохыг хүсдэг хэмээн хэлсэн байна.
Завахири араб болон урду хэлээр хольж ярьсан бөгөөд өөрийнхөө төрхийг төдийлөн нууцлалгүй ил байлгасан юм.
Террорист удирдагч “Аль-Кайда бол исламын удирдагч Шэйх Осама Бин Ладены цолыг дахин сэргээх зорилготой нэгдэл юм. Аллах түүнийг ивээг” хэмээн хэлжээ. Мөн Энэтхэгийн салбар байгуулагдсан нь Мяньмар, Бангладеш болон Энэтхэгийн Ассам, Гужарат, Жамму, Кашмир муж улсад байгаа исламчуудад таатай мэдээлэл болохыг онцолжээ. Тэднийг дэмжигч Исламын улс бүлэглэлд олон залуучууд нэгдэж байгаа бөгөөд Ирак, Сирийн ихэнх газар нутгийг эзлэснээр дэлхийн залуучуудын анхаарлыг татаж амжилт олж байгаа хэмээн сайшаасан байна.
Тэрээр ислам үндэстнүүдийг жихадуудад туслаж, газар нутгийг чөлөөлж, Халифын вант улсыг сэргээхэд туслахыг уриалжээ.

2001 онд өв залгамжлахын хүслэн болсон Завахири (баруун гар талд) өмнөх удирдагч Осама Бин Ладены хамт.
Д.Идэр