ОХУ-ын цөмийн зэвсгийн стратегийн хүчин энэ сард томоохон хэмжээний цэргийн сургалт явуулах болсон тухай тус улсын Батлан хамгаалах яам өчигдөр мэдээллээ. Энэхүү аарга хэмжээг гэнэт зохион байгуулах болсон нь Украйны хямралын эсрэг явуулж буй НАТО-гийн шийдвэрээс үүдэлтэй болохыг олон улсын ажиглагчид онцолж байна. НАТО-гийн хурал Уэльсэд эхлэхээс нэг хоногийн өмнө ОХУ-ын “Риа” мэдээллийн агентлаг цэргийн сургалт Оросын өмнөд хэсэгт байрлах Алтайн нуруунд болохыг мэдээллээ хэмээн “Ройтерс” агентлаг бичжээ.
Сургалтад 4000 гаруй цэрэг оролцож өндөр хүчин чадал бүхий ховор зэрэглэлийн 400 техник ашиглахаас ихэнхи нь агаарын хүчний зэвсэг юм байна. “Суперсоник МИГ-31” замаас барьж хөнөөгч онгоц болон “Су-24 МР” тагнуулын хөлөг ч сургалтад ашиглагдахыг зохион байгуулагчид онцолжээ.
Украйны хямралаас хойш ОХУ болон НАТО засгийн газрын хүчин болон Оросоос салан тусгаарлагчдад зориулсан цэргийн сургалтыг зохион байгуулах болсон юм.
Д.Идэр


























































Сэтгэгдэл (1)