
“Энэ бол манай улсын хувьд хөгжин цэцэглэж буй нийгмийн байгууламжийг босгож дуусгах сүүлийн таван жилийн төлөвлөгөө юм” хэмээн хурлыг даргалагч, БНХАУ-ын дэд дарга Ли Көцянь мэдэгдлээ.
Шинэ төлөвлөгөөгөөр Хятадын засгийн газар олон улсын хүрээлэн буй орчинд явуулах бодлогыг эрс өөрчилж, хөгжлийн боломж болон эрдслийг бодитоор тооцоолж байгаа аж. Мөн шинжлэх ухааны хөгжлийг шинэчлэх, хөгжүүлэх ажилд чухал ач холбогдол өгнө гэдгийг эрх баригчид онцолж байна.
“Энэхүү төлөвлөгөө нь зөвхөн таван жилийн хугацааны хөгжилд анхаарал хандуулах бус цаашдын урт хугацааны асуудлыг шийдвэрлэхэд нөлөөтэй бодлого юм” хэмээн Ли Көцянь онцлон тэмдэглэжээ.
Д.Идэр







