
Өчигдөр буюу есдүгээр сарын 4-ний өдөр БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган тус улсын төрийн тэргүүн Ши Жинпиний Монголд хийсэн айлчлалын талаар хэвлэлийн бага хурал хийжээ. Тэрээр БНХАУ-ын даргын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь өндөр ач холбогдолтой бөгөөд хоёр орон нийтлэг ойлголцолд хүрч чадсан гэдгийг онцолсон байна. Мөн дахин удахгүй ОХУ, БНХАУ, Монгол Улсын төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулахаар яг одоо зөвшилцөж байгаа гэжээ.
Мөн тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд улсад айлчилсантай холбогдуулж “Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн хоёр л хөрштэй. Орос Монгол хоёр орон бол уул, усаараа залгагдсан хөрш түншүүд юм. Орос Монголын харилцааны хөгжил бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд ашигтай байгаасай гэж Хятад улс хүсч байгаа учраас Орос, Монголтой хамтран бүс нутгийг тогтвортой хөгжүүлэхэд бэлэн” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл (1)