Америкийн тусламжийн агентлаг Эбола вирустай 75 сая ам.доллар хандивлахаа мэдэгдлээ. Энэхүү мөнгөөр эхний ээлжинд Либери улсын эмчилгээний төвүүдэд 1000 гаруй ор мөн эрүүл мэндийн ажилтнуудад 130 мянга гаруй хамгаалалтын хувцас худалдан авах аж. Эбола юирусын халдвар хамгийн ихээр дэгдсэн Баруун Африкын орнуудын нэг бол Либери улс юм. Халдвар дэгдсэнээс хойш эрүүл мэндийн байгууллагуудын хангамж бараг дууссан бөгөөд хүнд нөхцөлд ажиллаж байгаа сувилагчид хувцасны уранхайгаар нүүрээ хааж байгаа гэлээ.
АНУ-ын харьяат Олон улсын хөгжлийн агентлаг өнгөрсөн гуравдугаар сард Гвиней, Либери, Сьерра-Леон, Нигер улсад халдвартай тэмцэхэд зориулж 20 мянган ам.доллар хандивлаж байсан юм.
Д.Идэр


























































Сэтгэгдэл (1)