АНУ-ын түргэн хоолны сүлжээ ресторануудын хэдэн зуун ажилчид өчигдөр нэгэн зэрэг ажил хаялаа. Чикаго, Нью-Иорк, Лас Вегас зэрэг олон хотод Burger King, Mc Donalds, Taco Bell, Wendy"s-ийн ажилчид цалингаа нэмэхийг шаардан гудамжинд жагссан байна. Ажилчдын цалинг цагийн 15 доллар болгохыг шаардсан "15 долларын төлөө" нэртэй хөдөлгөөн 2012 оноос хойш идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өчигдөр 1500 хотод зэрэг ажил хаяхаар төлөвлөсөн байжээ. Түргэн хоолны газруудад цагаачид болон доогуур боловсролтой хүмүүс ажилладаг ч цагийн 15 доллараас бага цалин өгдөг нь ийнхүү ажил хаях шалтгаан болоод байгаа юм. Жагсагчид зарим хотод зам хаасан бол зарим хотод олон нийтийн амгалан байдлыг алдуулсан гэж цөөнгүй хүнийг баривчилжээ.
Б.Баяр





























































