Их Британы засгийн газар урьдчилсан санал асуулгын дараа Шотландад өөртөө засах илүү өргөн боломж санал болгожээ. Их Британиас Шотландыг тусгаар улс болгох тухай урьдчилсан санал асуулгаар ихэнх иргэд дэмжсэний дараа ийм арга хэмжээг аваад байна. Канцлер Жорж Осборны мэдээлснээр засгийн газар Шотландад төсвийн болон татварын бодлогын хувьд илүү эрх мэдэл өгөх төлөвлөгөө болосруулсан бөгөөд үүнийгээ ч удахгүй танилцуулахаар болсон аж.
Харин Шотландын нэгдүгээр орлогч сайд Никола Стуржин “Хэрвээ Британы Засгийн газар Шотландад илүү санхүүгийн хүч олгох байсан юм бол бүх нийтийн санал асуулгаас хоёрхон долоо хоногийн өмнө хүртэл хүлээх хэрэггүй байсан юм” хэмээн мэдэгджээ. Мөн “Хэрвээ Шотландын тусгаар тогтнох санал асуулгад үгүй гэсэн хариулт ирвэл энэхүү санхүүгийн хүч Шотландын парламентад хэвээр үлдэнэ гэсэн баталгаа ч алга” гэсэн байна.
Шотландын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх бүх нийтийн санал асуулга энэ сарын 18-ны өдөр болох юм.
Д.Идэр

























































