
14-р Далай лам Германд айлчилж байна. Тэрбээр айлчлалынхаа үеэр тус улсын "Welt am Sonntag" сонинд тун сонирхолтой ярилцлага өгчээ. 79 настай тэрбээр "Та далай ламын үүргээ хэр удаан гүйцэтгэх вэ? гэсэн асуултад "Эмч намайг 100 насалж чадна гэсэн. Харин би 113 нас хүрээд тэнгэрт халина гэж мөрөөддөг. Би энэ дэлхийд эргэж төрөх юмсан гэж залбирч явдаг даа. Дахин энэ биедээ биш ч энэ сүнс, оюун ухаан минь эргэж ирээсэй гэж залбирдаг" гэжээ. Тэрбээр "Бид таван зууны турш Далай ламтай байлаа. 14-р Далай лам маш их алдартай боллоо. Тиймээс дараагийн Далай ламыг нам гүм байгаасай гэж хүсч байна. Яагаад гэвэл дараагийн Далай лам сул дорой нэгэн байвал "Далай лам" гэсэн алдрыг гутаах болно шүү дээ" хэмээн хошигножээ.
Мөн "Та хэзээ нэгэн цагт Төвд нутагтаа харина гэж боддог уу? гэхэд "Мэдээж, тэгэлгүй яахав. Хятадууд энэ хэвээрээ байхгүй. Дэлхий нийтийг дагаад ардчилсан нийгэм рүү орох л болно" хэмээн хариулсан байна.
Б.Баяр
Сэтгэгдэл (1)