
АНУ-ын үндэсний автомашин үйлдвэрлэгч “General Motors” компани жолоочгүй “Cadillac” загварын автомашинаа 2016 онд танилцуулахаар болжээ. Бусад жолоочгүй машинтай харьцуулбал энэхүү загвар нь огт жолооны хүрдгүй хийгдэхээрээ онцлог юм. Өөрөөр хэлбэл энэхүү автомашин нь жолоочийн оролцоогүйгээр хурдны зам дээр жолоодлого, хурд болон тормозоо тохируулдаг байна. Мөн цагт 112 километр хүртэл хурдлах хүчин чадалтай “Super Cruise” технологиор хийж байгаагаараа онцлог гэж “General Motors”-оос мэдээллээ. Түүнчлэн тус компани авто замын аюулгүй байдал, ослын талаар сануулж, анхааруулдаг автомашин үйлдвэрлэхээр болсноо мэдээлсэн байна.