
Махмуд Аббас Газын зурваст Хамасын эсрэг Израйлийн дайнд гал зогсоох хэлэлцээр хийснээс хоёрхон долоо хоногийн дараа ийм мэдэгдэл хийж байгаа юм. Палестин Газад байр сууриа өргөтгөж, хямралын үеэр алдсан хохирлоо барагдуулахын тулд ийм алхам хийлээ хэмээн шинжээчид дүгнэжээ.
Ерөнхийлөгч Махмуд Аббас “Хэрвээ Хамас Газ дахь статусаа хэвээр хадгалах юм бол бид түншлэлээ зогсоох болно. Нэгтгэлийн засгийн газар тодорхой нөхцлүүдэд үндэслэн байгуулагдсан. Гэвч одоо энэ нөхцлүүд үйлчлэхгүй байна. Хэрвээ Хамас нэг удирдлага, нэг хууль, нэг зэвсгийг хүсэхгүй бол бид түншлэгчид байж чадахгүй” хэмээн хэлжээ.
2007 оноос хойш Газыг хяналтандаа авсан Хамас бүлэглэл олон улсын хориг болон санхүүгийн хямралаас үүдэн өнгөрсөн 6-р сард Аббасын засгийн газартай нэгдэж шинэ засгийн газар байгуулахаар тохиролцсон ч одоо хүртэл бууж өгөхгүй байгаа юм.
Израйль болон Хамас ирэх долоо хоногт гал зогсоох хэлэлцээгээ үргэлжүүлэх тухай уулзалт зохион байгуулах аж.
Д.Идэр