
Тус улсын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Росарио Муриллогийн мэдээлснээр солирыг өнгөрсөн амралтын өдөр дэлхийтэй хэт ойртсон жижиг гаригаас тасарсан бололтой хэмээн үзэж байгаа аж. Модтой талбайд солир унаж их хэмжээний дуу, чичиргээ үүсгэсэн боловч хэн нэгэн гэмтэж бэртээгүй гэлээ.
Никарагуагийнн Дэлхий судлалын хүрээлэнгийн зөвлөх Вилльфриэд Страучийн мэдээлснээр байгалийн үзэгдэл нь солир мөн байсан учраас дэлбэрэлт үүссэн хэмээн тайлбарлажээ. Мөн энэ солир яагаад унасан, 2014 RC жижиг гаригаас тасарсан уу гэх зэрэг асуултуудад хариулт өгөхөд олон улсын судлаачдын дэмжлэг хэрэгтэй гэсэн байна. Өмнө нь Манагуа хотод 1997 онд солир унаж байжээ.
Өчигдөр 2014RC нэрт жижиг гараг дэлхийтэй хамгийн ихээр ойртсон нь түүхэнд байгаагүй үзэгдэл болсон юм. Байшингийн хэмжээтэй энэхүү гариг Шинэ Зеландын нутагтай хамгийн ойр буюу 40 мянган км-ийн зайтай өнгөрсөн байна. 2014RC гаригийг өнгөрсөн сарын 31-ний өдөр дэлхийд ойртон ирж буйг НАСА тогтоож мэдээлсэн юм.
НАСА-ийн мэргэжилтнүүд орбит дахь 11 мянган жижиг гариг дэлхийтэй харьцангуй ойрхон аялдаг хэмээн мэдээлээд байна. 2013 оны хоёрдугаар сард ОХУ-ын Чельябинскад солир унаж 1000 гаруй хүн гэмтэж бэртсэн билээ.
Д.Идэр





