Их Британийн гүн Уилльям, гүнгийн эхнэр Кэйт Мидллтон нар хоёр дахь хүүхдээ хүлээж байгаа тухай Букингхэмийн ордон мэдээллээ. Хоёр талын гэр бүл болон Английн хатан хаан энэхүү мэдээллийг маш баяртайгаар хүлээн авсан байна. Харин гүнгийн авхайн хэзээ амаржихыг зарлаагүй байна. Кэйт анхны хүүхдээ тээж байх хугацаанд хордлого өгч ойр ойрхон бөөлжиж байсан тул Кенсингтон ордны сайн эмч нар биеийн байдалд нь ихээхэн анхаарч байгаа аж. Тэрээр нөхрийгөө даган Оксфорд руу айлчлалд явахаа ч хойшлуулсан байна. Гүнгийн авхайг хөл хүндтэй болсныг зарлахаар шийдсэн нь Оксфорд хотын айлчлал болон бусад томоохон төрийн арга хэмжээнүүдэд оролцох боломжгүй болсонтой холбон тайлбарлажээ.
Уилльяам, Кэйт нар анхны хүүхдээ 2013 оны долдугаар сард өлгийдөн авч Их Британы ард иргэдийг баярлуулсан томоохон үйл явдал болж байв. Тэдний хоёр дахь хүү Британы хаан ширээг залгамжлах дөрөв дэх үе нь болж байна.
Их Британы ерөнхий сайд Дэвид Камерон энэхүү мэдэгдлийн дараа Кэмбрижийн эрхмүүдэд баяр хүргэжээ.
Д.Идэр




























































Сэтгэгдэл (2)