Украйн дахь 1200 баривлагдсан хүнийг сулласан тухай Ерөнхийлөгч Петро Порошенко мэдээллээ. Суллагааг өнгөрсөн баасан гарагт хийсэн баривчлагсдыг солилцох нөхцөл бүхий энхийн хэлэлцээний хүрээнд өрнүүлснийг мэдэгдсэн байна. Мариупол хот болон Донетскын онгоцны буудалд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон халдлагын дараа Европийн Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хэлэлцээг итгэлгүй болоо хэмээн дүгнэж байсан юм. Гэсэн хэдий ч баривчлагсдыг суллаж байгаа нь Украйны тал гал зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийлж буй хэрэг юм.
Хэдийгээр гал зогсоохыг дэмжсэн ч Порошенко өчигдөр халдлага болсон Мариупол хотод айлчлах үеэрээ хотын аюулгүй байдлыг сайжруулах хүч нэмнэ гэдгээ мэдэгдсэн байна. Мөн энэ газар нутгийг хэн ч булаах ёсгүй хэмээн мэдэгджээ.
Мариупол бол Донетск мужийн сүүлийн хот бөгөөд Украйны засгийн газар эрхийг нь барьж байгаа юм. Мариупол хот нь өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-д эзлэгдсэн Кримийн хойгт хүрдэг стратегийн өндөр ач холбогдол бүхий хот билээ. Тусгаар улс болохыг дэмжсэн босогчид Донетск, Луганск мужуудад төвлөрөөд байгаа юм.
Д.Идэр


























































Сэтгэгдэл (1)