АНУ-ын эдийн засгийн хориг нь өнгөрсөн жил гадаад худалдааны алдагдлыг 3.9 тэрбум ам.долларт хүргэж, өнгөрсөн 55 жилийн хугацаанд нийтдээ 116.8 тэрбум ам.долларын эдийн засгийн алдагдалд хүргэлээ хэмээн Куба улс мэдээллээ. Кубын коммунист засгийн газар нь жил бүр НҮБ-д АНУ-ын эдийн засгийн хоригийг буцаах шаардлага тавих тухай хүсэлт гаргадаг бөгөөд энэ жилийн хүсэлтийн хүрээнд дээрх тооцоолол бүхий тайланг гаргажээ.
“АНУ-ын засгийн газар Кубын ард түмний эрхийг 55 жилийн турш хааж байна. Ийм терроризм дэлхий дээр хаана ч байхгүй” хэмээн тус улсын Гадаад хэргийн сайд Абелардо Морена тэмдэглэжээ.
НҮБ ч энэхүү хүсэлтийг хүлээн авч, сүүлийн 22 жил дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа. Өнгөрсөн жилийн санал хураалт 188, 2 гэсэн үр дүнтэй гарсан бөгөөд зөвхөн АНУ болон Израйль л НҮБ-ын дэмжлэгийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна.
Фидель Кастрогийн бослого гарч 1959 онд Кубын эрхийг авснаар АНУ 1960 онд хэсэгчилсэн хориг тавьсан бөгөөд 1961 оноос бүрэн хэмжээний хориг тогтоосон юм.
Д.Идэр

























































