
Шинжээчид алмазыг D өнгийн, хоёрдугаар төрөлд тооцогдох эрдэнэ хэмээн тодорхойлсон байна. D өнгийн эрдэнийн чулуу нь өнгөгүй буюу хамгийн тунгалаг байдаг бөгөөд дээдсийн хүрээнийхны дунд эрэлт ихтэй тул асар их үнэд хүрдэг аж.
Энэхүү мэдээллийн дараа Лондонд төвтэй Петро Даймонд компанийн хувьцаа найман хувиар өссөн байна. Таван уурхайд алмаз олборлолт хийдэг Петро Даймонд үнэт эрдэнийг 10-12 сарын хооронд худалдаална хэмээн төлөвлөж байна.
Куллинан уурхай нь алмаз эрдэнээрээ алдартай бөгөөд 1905 онд дэлхийн хамгийн том алмаз эрдэнэ буюу 3106 карат алмазыг энэ уурхайгаас олсон бөгөөд Кулинаны алмаз хэмээн нэрлэгдсэн байдаг. Петра Даймонд компани 2009 онд энэ уурхайгаас 507 каратын алмаз илрүүлж байжээ.
Д.Идэр

