
Сүмийн дээвэр нурах үед 30 гаруй сүсэгтэн дотор нь байжээ. Аврах ажиллагаанд орон нутгийн оршин суугчид оролцож нуранги доороос хүмүүсийг гаргахад тусалсан байна.
Барилгын нурангид амиа алдагсдын тоо өсч магадгүй хэмээн Пакистаны засгийн газар мэдээллээ. Пакистаны зүүн хойд нутаг үерт автсанаар газрын хөрс нурах, барилга байшин сүйрэх аюул дагуулж байгаа аж. Хэдийгээр оршин суугчдыг аврах ажиллагаа явуулж аюултай газар цуглахгүй байхыг анхааруулж байгаа ч сүсэгтэн олон өдөр бүр сүмд цугларан мөргөж байжээ.
Д.Идэр