
Үерийн улмаас барилга байшин нурах, хөрсний нуранги үүсэх давхар аюул дагуулж байгаа гэлээ. Өчигдөр л гэхэд Пакистаны Лахоре хотод сүмийн дээвэр нурснаар 12 хүн амиа алджээ.
Энэтхэгт 400 мянга гаруй хүн үерт автагдсан Кашмир болон Сринагар хотуудад аврах ажиллагааг эрчимтай явуулж байгаа ч завины тоо хүрэлцэхгүй байгаа аж. Пакистаны Засгийн газар зөвхөн өчигдөр л гэхэд 1500 хүнийг, нийтдээ 18 мянган хүнийг үерээс аварсан бөгөөд 50 гаруй хоргодох байр байгуулсан хэмээн мэдэгдлээ.
Жил бүрийн өдийд Өмнөд Азийн зарим улсуудад борооны улирал эхэлснээр олон мянган хүн амиа алддаг байна.
Д.Идэр