АНУ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Керри олон улсын нийгэмлэг алан хядах Исламын улс бүлэглэл хүрээгээ тэлэхийг зүгээр хараад суухгүй хэмээн мэдэгдлээ. Мөн тэрээр Иракыг тус бүлэглэлтэй тэмцэх гол хамтрагч хэмээн зарласан байна. Жон Керри лхагва гарагт Багдадад айлчилж, Иракын шинээр сонгогдсон засгийн газарт баяр хүргэсэн байна. Мөн энэ үеэрээ Исламын улс бүлэглэлтэй хамтран тэмцэх саналыг Иракт хүлээн зөвшөөрүүлж чаджээ. “Исламын улстай тэмцэх олон улсын холбоо улам хүчирхэгжих болно. Ингэснээр АНУ болон дэлхий нийт Исламын улсын нүгэлтнүүдийн тоо нэмэгдэхийг харахгүй байж чадна” хэмээн Жон Керри хэлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тус бүлэглэлтэй тэмцэх төлөвлөгөө зохиож, Сири болон Ирак дахь алан хядагчидтай тэмцэхэд Сирийн сөрөг хүчнийг зэвсэглэх тухай Америкийн хууль сахиулагчидтай ярилцсан дараа Керри энэхүү мэдэгдлийг хийсэн байна.
Пүрэв гарагт Жон Керри Арабын улсуудын гадаад хэргийн сайдуудтай уулзахаар Саудын Арабыг зорих бөгөөд Исламын улсын эсрэг олон улсын холбоо байгуулах АНУ-ын төлөвлөгөөг хэлэлцэх юм байна.
Д.Идэр

























































