
Гэвч зарим тусламжийн байгууллагууд Африкт хамгийн хэрэгтэй зүйл бол биологийн аюулт өвчинтэй тэмцэх мэргэжлийн багийнхан хэмээн шүүмжилж байна.
“Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс болон түүний эхнэр Мелинда Гейтс нарын үүсгэн байгуулсан тус сан нь энэ бол уян хатан хандив хэмээн мэдээлээд байна. Тэдний хандивыг хэрхэн зарцуулах эрхийг холбогдох байгууллага эдлэх давуу талтай аж. Мөн Билл Гейтсийн сан 2300 хүний амийг авсан вирусын эсрэг вакцин гаргах ажиллагаанд хамтарна гэдгээ мэдэгджээ.
Эбола вирусээр амиа алдагсдын бараг тал хувь нь Либери улсын иргэд бөгөөд тус улсад байдал хамгийн хүнд байгаа аж.
Д.Идэр