
Хлорын хийг Талманес, Ал Тамана, Кафр Зета зэрэг хойд хэсгийн тосгонуудын мөргөлдөөнд удаа дараа ашигласан байна. Энэхүү дүгнэлтийг хийнд хордсон иргэдийн шинж тэмдэг, эмчилгээнд үзүүлж буй хариу үйлдэл, гэрчүүдийн хийн шинж чанарын тухай дүрслэлд үндэслэн гаргасан аж.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард засгийн газар болон сөрөг хүчин хортой хий ашиглалаа хэмээн бие биеэ буруутгаж байсан юм. Химийн зэвсгийг хориглох байгууллагын баг нотолгоо хайхаар Кафр Зета тосгонд нэвтэрсэн боловч дайралтад өртөн гарч байсан юм. Харин НҮБ-ын 8-р сарын тайланд Сирийн эрх баригчид энэ оны эхээр химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн тэмдэглэсэн байна.
2013 онд Сирийн эрх баригчид олон улсын зөвшилцлийн дагуу химийн зэвсгийн нөөцүүдээ мэдээлж устгаснаа зарласан. Үүнээс хойш Химийн зэвсгийг хориглох байгууллага устгах үйл ажиллагаанд ажиглалт хийж байгаа аж. Хэрвээ эрх баригчид удаа дараалан химийн зэвсэг ашиглаж буй нь батлагдвал Сирид цэрэг оруулах асуудал дахин яригдаж магадгүй юм.
Д.Идэр