
Менежер Осама Мохаммед Отмэнийг өнгөрсөн наймдугаар сард хүүхдүүдийг модоор зодож буй бичлэг нь илчлэгдсэний дараа баривчилсан юм. Түүний гурван жилийн ялын хоёр жилд нь хүнд хөдөлмөр эрхлүүлэхийг тушаасан байна. Харин гурав дахь жилд 110 долларын батлан даалтаар гарч болох эрхтэй гэв.
Хохирогч хүүхдүүд 4-7 настай бөгөөд менежерээс телевиз үзэх зөвшөөрөл асуусны төлөө зодуулсан юм. “Мекка” асрамжийн газарт хүүхдүүдийг зодож буй бичлэгийг түүний салсан эхнэр нь хийж олон нийтэд цацсан байна. Эхнэр нь энэ байдлыг тэвчиж чадаагүйдээ бичлэг хийсэн хэмээн хэвлэлийнхэнд ярьжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)