
Дэлхийг зүглээд соронзон шуурга ирж явааг "НАСА" мэдээллээ. Нарны соронзон шуурга маргааш дэлхийг дайрах юм байна. Одоогоор хэр зэрэг хүчтэй шуурга болохыг нь мэдэхгүй байгаа ч иргэдийг тайван байхыг анхаарууллаа. Учир нь энэ соронзон шуурга зөвхөн агаараар дамжиж буй долгионд нөлөөлөх юм байна. "НАСА"-гийн эрдэмтэн Lika Guhathakurta "Газар дээр байгаа хүмүүст нөлөөлөхгүй учраас санаа зоволтгүй. Харин сансарт байгаа хиймэл дагуул, сансрын станцын ажилчидад эрсдэлтэй" гэжээ. Тиймээс АНУ зэрэг томоохон орнууд гар утасны сүлжээ, WiFI-г доголдохгүй байх арга хэмжээг авч байгаа аж. "НАСА" гэхэд Америкийн Iphone хэрэглэгчдийг хамгаалахын тулд соронзон шуурга болох үеэр хиймэл дагуулуудыг түр хугацаанд салгахаар болжээ.
1989 оны 3-р сард соронзон шуурга 12 цаг үргэлжилсэн бөгөөд энэ үеэр "НАСА"-гийн хэд хэдэн хиймэл дагуул удирдлагагүй болж байсан юм.
Сэтгэгдэл (2)