
“Google” компани энэхүү ядвлын дараа форумд тавигдсан мэдээллийн зөвхөн хоёр хувь нь зөв мэдээлэл буюу хэрэглэгчийн нэр нь нууц үгтэйгээ тохирч байсан хэмээн мэдэгдлээ. Өөрөө хэлбэл 100 мянган хэрэглэгч жинхэнэ хохирогч бөгөөд үлдсэн хэрэглэгчдийн нэр нь зөв ч нууц үг нь “Фэсйбүүк” юм уу өөр интернэт хаягийн нууц үг байсан гэв. Компанийн зүгээс өөр интернэт сүлжээнүүд ч мөн хакердуулсны улмаас нууц үг нь тэр сүлжээнийхээр гарч ирж байгаа гэсэн байр суурьтай байна.
Мөн “Google” компани хакердуулсан иргэдэд анхааруулах мэдээлэл өгч байгаа тул бусад хэрэглэгчид тайван байхыг зөвлөжээ. Мөн isleaked.com сайтруу орж өөрийнхөө хаягийг хакердуулсан эсэхийг шалгахгүй байхыг хэрэглэгчиддээ анхааруулжээ. Энэ нь аюулгүй байдлыг шалгах биш таны мэйл хаягийг олзолх урхи байж мэднэ гэв. Хэрвээ үнэхээр эргэлзэж байгаа бол зөвхөн нууц үгээ солихыг зөвлөлөө.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)