Технологийн хөгжлийн гайхамшгийг харуулсан 3D принтерийг олон салбарт ашиглаж эхлээд байна. Үүнээс хүний амь, амьдралыг эрс өөрчилж чадах анагаах ухааны салбарт энэ принтерийг ашиглаж эхлэлээ. Ажлаа хийж явахдаа барилга дээрээс унаж тархи, толгойгоо гэмтээсэн Хятадын иргэн Ху-гийн гавлын ясыг 3D принтер ашиглан нөхөх мэс засал хийжээ. 46 настай Ху 213 оны 10-р сард буюу жилийн өмнө барилга дээрээм унахдаа толгойгоо модонд цохисон байна. Үүнээс болж тархины баруун хэсэг нь гэмтэж ярьж, бичиж чадахгүй болсон аж. Тиймээс эмч нар эхний ээлжинд түүний гавлын ясыг титанаар орлуулж хийхээр болсон бөгөөд үүндээ 3D принтер ашиглахаар шийджээ. Хэрэв түүний гавлын ясыг бүтэн болговол тархины гэмтэл нь цаг хугацаа их орох ч аяндаа эдгэнэ хэмээн найдаж байгаа гэнэ.

Ху 8-р сарын 28-нд энэ хагалгаанд орсон бөгөөд одоогоор үр дүн нь бүрэн гараагүй байгаа гэв. Тэрбээр мэс засалд орохоосоо өмнө энэ төлөвлөгөө бүтнэ хэмээн инээмсэглэж байсныг орон нутгийн сонинд дурджээ.
Өмнө нь 2014 оны эхээр ховор төрлийн ясны хавдартай эмэгтэйд пластик материал ашиглан гавлын ясыг нь нөхөж байсан. Харин Ху-гийн хувьд титанаар хийж байгаа, илүү хүнд гэмтэлтэй гэдгээрээ анхаарал татаад байгаа юм.