Газын зурваст хичээлийн шинэ жил эхэлж 240 мянга гаруй хүүхэд сургуульдаа явж эхэлжээ. Энгийн ангиудын хичээл эхлэхээс өмнө сурагчдад онцгой анхаарал хандуулж сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөр төлөвлөсөн байна. Энэ нь дайны улмаас хүүхдийн сэтгэхүйд үлдсэн дарамт, сэтгэлийн шархтай тэмцэхэд тусална хэмээн үзэж байна. Газын зурваст хичээлийн шинэ жил ийм орой эхэлж байгаа нь 250 гаруй сургууль дайны хөлд эвдэрч сүйдсэнтэй холбоотой аж. НҮБ болон орон нутгийн удирдлагын мэдээлснээр НҮБ-аас барьж өгсөн 90 гаруй боловсролын танхмийг ч мөн дайны үеэр хоргодох байр болгон ашигласны улмаас хүүхдүүд суралцах газаргүй болсон гэлээ. Тухайлбал, Палестинийн дотоодын 64 мянга гаруй цагаач Газын 20 гаруй сургуулийн байранд хоргодож байгаа гэлээ. Мөн Газын Боловсролын дэд сайд Заед Табетын мэдээлснээр 50 өдрийн дайнд 26 сургууль устаж, 232 сургууль эвдэж сүйрсэн аж.
Харин одоо театр зэрэг бүрэн бүтэн үлдсэн ашиглах боломж бүхий олон нийтийн газруудыг тохижуулж хүүхдүүдийг сургаж эхэлж байгаа аж. “Хэдийгээр сургалтын орчин сайн бүрдээгүй ч хүүхдүүд сургалтын хөтөлбөрөөрөө суралцах болно” хэмээн НҮБ-ын Газын зурвас дахь боловсролын төлөөлөгч Пиеррэ Крахенбухл ярьжээ. Пиеррэ Крахенбухлын мэдээлснээр Газын сурагчдад зөвлөгөө өгүүлэхээр нийтдээ 200 гаруй сэтгэл зүйчийг шинээр ажилд авсан байна.
Палестинийн тал Израйлийг Газын зурваст агаарын дайралт хийж олон хүүхдийн сургуулийг бөмбөгдлөө хэмээн буруутгаж байна. Харин Израйлийн Засгийн манай хүүхдүүд хичээлийн шинэ жилээ хугацаанд нь эхэлсэн ч мөн л сэтгэл зүйн зөвлөгөө авах хүртлээ хохирсон хэмээн анхааруулжээ.
Д.Идэр

























































