Филиппинд ажиллаж, амьдарч буй иргэдийг нь хулгайлан авч явсан хэрэгт буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэнэ гэдгээ Хятадын эрх баригчид мэдэгдлээ. “Хятадын элчин сайдын яам гэмт хэрэгтнүүдийг баривчлан саатуулж, ажилчдын аюулгүй байдлыг баталгаажуулах шаардлагыг Филиппиний Засгийн газарт хүргүүлсэн” хэмээн гадаад хэргийн яамны төлөөлөгч Хон Лей ярьсан байна. Энэ сарын 11-нд Филиппиний өмнөд хэсэгт орших Замбоанга Сибугай мужид 18 настай хятад бизнесмэнийг хулгайлсан хэрэг гарсан юм. Мөн хойд хэсэгт орших Мекауян мужид хятадын хэд хэдэн иргэнийг буудаж шархдуулжээ. Тиймээс Хятадын эрх баригчид иргэддээ Филиппинд зорчихгүй байхыг сануулж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.


























































Сэтгэгдэл (3)