АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сири, Иракт нөлөөгөө тогтоосон “Исламын улс” цэргийн бүлэглэлтэй тэмцэх төлөвлөгөө таинлцуулснаас хойш АНУ анх удаа агаарын дайралт хийлээ. Энэ нь Исламын улс алан хядах бүлэглэлтэй тэмцэх Америкийн дайн эхэлснийг илтгэж байгаа хэмээн албаныхан мэдээлж байна. АНУ-ын Төв командын мэдээлсээр ням, даваа гаргуудад Багдадын байруун хойд хэсгийн Синжарын ойролцоох Исламын улсын дайчид руу хоёр удаа агаарын дайралт хийсэн байна. Иракын цэргүүдийг галлаж байсан Исламын улсын зургаан цэргийн нэг хуаран болон зургаан том машиныг устгасан аж.
Исламын улсын цэргүүдийн халдлагад өртсөн Иракын хүч тусламж хүссэний улмаас АНУ агаарын дайралтаа эхлүүлэх шийдвэр гаргасан гэжээ. Гэвч Иракын албан тушаалтнуудын нэрийг хэвлэлд мэдээлэхээс татгалзсан байна.
Өмнө нь АНУ-ын агаарын дайралтууд тус улсын ашиг сонирхол, дипломатууд болон Иракын цагаачдыг хамгаалахын тулд хийгддэг байсан бол энэ удаагийнх алан хядах цэргийнхнийг шууд устгахад чиглэж байгаагаараа онцлог гэлээ.
Д.Идэр

























































