
Ирак, Сирийн газар нутаг руу довтолж буй исламын шашны хэт даврагчид болох ISIS бүлэглэл газрын тосны хууль бус наймаа, хүний наймаа, хулгай, дээрэм зэргээс өдөрт 3 сая долларын хөрөнгө босгож буйг Америкийн тагнуулууд нотолжээ. Түүхэнд ийм хүчирхэг террорист байгууллага байгаагүй гэнэ. Тэд Ирак, Сирийн газрын тосны 11 ордыг хяналтандаа авчээ. Ингэснээр газрын тос, тосон бүтээгдэхүүнийг худалдаалж, хууль бус сүлжээг үүсгэж байна. Мөн Иракийн эртний үнэт эдлэлийг Туркт худалдаалж, хүүхэд эмэгтэйчүүдийг секс боолчлолын зорилгоор худалдаалж олон сая долларын хөрөнгө босгох болжээ. Зөвхөн Мосул хотоос гэхэд нэг сарын дотор 8 сая доллар олсон аж. Хэт даврагчид 2003 онд Иракийн дарангуйлагч Саддам Хуссейны дэглэм нуран унасны дараагаар Ирак, Турк дахь хууль бус наймаагаа бэхжүүлсэн байна.


























































Сэтгэгдэл (2)