Австралийн иргэн 22 настай Бен Макмахон автомашины осолд орж долоо хоногийн турш комонд байжээ. Комноос сэрсэнийхээ дараа Мандарин хэлээр чөлөөтэй ярьдаг болсон тэрээр Хятадын телевизийн шинэ од болжээ. Амьд үлдэх ямар ч найдваргүй болсон Бен англи хэлээ ор тас мартаж, хятадаар ярьж эхэлсэн гэнэ. Ингээд хоёр долоо хоногийн дараа англи хэлээ эргэн санажээ. “Энэ бүхэн надад зүүд шиг санагдсан. Тархи, бие хоёр минь өөр газар байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Сэрмэгцээ л хятад үг хэлсэн” хэмээн Бен ярьжээ.
Тэрээр Мандарин хэлийг сургуульд байхдаа сурч байсан боловч хэзээ ч төгс эзэмшиж чадаагүй юм. Бенийг долоо хоног унтаж байх хооронд хэлний чадвар нь сэргэж, ой санамж нь сайжирсан гэж эмч нар тайлбарлаж байна. Одоо тэрээр Австралийн цагаачдад Хятадын соёлыг тайлбарладаг ‘Au My Ga’ телевизийн нэвтрүүлгийг хөтлөх болжээ. Бен ослоос амьд үлдэхийн зэрэгцээ гадаад хэл сурсандаа туйлын баяртай байна.
Эх сурвалж: www.odditycentral.com

Сэтгэгдэл (1)