
АНУ-ын голлох тахианы фермүүд антибиотик эмийг хэрэглэж байгаа нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг мэргэжилтнүүд шүүмжлэв. Ройтерс агентлагт мэдээлснээр үндэсний томоохон үйлдвэрлэгчид өвчтэй тахиануудад антибиотик эм хэрэглэж байгаа гэнэ. Америкийн Tyson Foods, Pilgrim"s Pride, Perdue Farms, George"s and Koch Foods компаниуд удаан хугацаагаар ийм зөрчил гаргаж байсан талаар баримтад дурджээ. Стэнфордын их сургуулийн хүндэт профессор Кеннеди “Эмийг удаан хугацаагаар замбараагүй хэрэглэх нь антибиотикт тэсвэртэй бактери үүсэх эрсдэлтэй гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж ярьсан байна. Америкийн зах зээлд зарагдаж буй антибиотикуудын 80 хувийг хүнд биш амьтанд хэрэглэдэг ажээ.


























































Сэтгэгдэл (2)