Хэрэв та шоколадаар хийсэн данх юунд ч хэрэггүй гэж бодож байгаа бол андуурч байна. Nestlé компанийн мастер Жон Костелло цай буцалгаж уух боломжтой шоколадан данхыг зохион бүтээжээ. Уг данханд цай буцалгахад шоколад хайлж урсахгүй. Харин буцалгасан цайнд шоколадны амт бага зэрэг нэмэгдэнэ. Жон ба түүний багийнхан 65 хувийн нунтаг какао агуулсан хар шоколадаар энэ бүтээгдэхүүнийг хийжээ. Ийм шоколаданд тос бага агуулагддаг учир халуунд тэсвэртэй байдаг ажээ.





























































