
Синайн хойгийн зам дээр бөмбөг дэлбэлж, зургаан цагдаа амь үрэгдсэн талаар Египетийн дотоод яам мэдээлэв. Дээрх халдлагын улмаас мөн хоёр цагдаа шархаджээ. Синайн хойгийн хойд хэсэгт зэвсэгт бүлэглэл дайран орсон байна. Өнгөрсөн онд Лалын ахан дүүс байгууллагын ерөнхийлөгч Мохаммед Мурсийг засгийн эрхнээс түлхэн унагасны дараа Синайд гэмт халдлага эхэлсэн юм.
Өнөө өглөө болсон уг халдлагыг Аль-Кайдагийн салбар Ансар Бейт аль-Макдис бүлэглэл үйлдсэн болохыг нотолжээ. Энэ бүлэглэл Лалын ахан дүүсийн гишүүдийг шийтгэсний дараа өшөө авч, исламын шашинтнуудыг олноор нь хороох болсон юм.